Subscribe News Feed Subscribe Comments

DIARY #2

2009.12.01
Hey, wazzup all!!! жигшиг. Өнөөдөр чинь ДОХ-ын эсрэг өдөр шд нээрээ. Өчигдөр миний утсанд "Дох-оос сэргийлэх дэлхийн өдөр. Тэвч, Үнэнч бай, Бэлгэвч хэрэглэ. Архи, мансууруулах бодис бүү хэрэглэ. Та өөрийгөө хамгаалж чадна. ДОХ-ын үндэсний сан" гээд мессеж ирж байна лээ. Хүмүүсээ нэгдэцгээе!!!
Өнөөдөр http://horiotoi.tk/ гээд вэбсайт үзсэн чинь тэнд нэг хүн өөрийгөө дохтой гэдгээ мэдээд аавыхаа буугаар өөрийгөө буудаж амиа хорлосон гэсэн мэдээлэл байна лээ. Та нар дээр байгаа хаягаар ороод үзээрэй. Аймар аймар...

За за энэ тухай жаахан уриалга гаргаад бичих зүйлдээ оры...
Бас BigBang - Let me hear voice







Би ер нь их залхуу хүн шүү. Хаха, майр тэнэг... Ууг нь зөндөө их бодол, хүсэл, шинэ санаа байгаа ч гэсэн хийдэггүй. Аргагүй энэ миний хобби биш сонирхол болохоор тэгэж байгаа байх л даа. Миний ойлгож байгаагаар бол хобби гэдэг нь хийхийг хүссэн юмаа лаг дурлаад хийдэг, сэтгэлдээ таашаал авдаг, харин сонирхол гэдэг нь зүгээр л хараад - бодоод - санаа төрдөг. Гэхдээ бүр яг дуртай биш... гэж ойлгодог шд. Ёоо, дотроо бодож байгаа бодлоо үгээр илэрхийлнэ гэдэг бас хэцүү зүйл байна шүү.
Нээрээ, харилцаа гэдэг бас асуудалтай зүйл юмаа. Хүн нийгмийн амьтан мэдээж харилцаанд байх хэрэгтэй. Гэтэл олон хүмүүстэй харилцаанд орохоор янз бүрийн ааш араншин, өссөн орчин нь өөр өөр хүмүүс байдаг учраас бас харилцахад үнэхээр хүнд юмаа. Тэглээ гээд нийгмийн харилцаанаас зугтааж болохгүй. Бас бүх хүнтэй зохицож эвээр амьдрах бас хэцүү.
Ёох, өнөөдөр ихрээсээ жаахан таагүй мэдээ авсан чинь нэг л сонин, сэтгэлд минь гуниг хурах шиг... Ихэр дээрээ очмоор байна, хань болмоор байна. Гэрээсээ хол байгаа болохоор зөндөө хэцүү байгаа байхдаа... Би тэрнийг мэдрээд байнаааа гэж... Миний ихрийн сэтгэлд юу болоод байгааг, юу бодогдоод байгааг мэдэж байна.

Өнөөдөржин сонсож суусан BigBang - Let me hear your voice
Би энэ дуунд дуртай. Энэ дууг сонсохоор лаг гоё. Тайвшраад ч байх шиг...
Та нарт өөрийнхөө дуртай хэсгүүдээ хэлж өгий за. 


/0:34, 1:23, 2:39, 2:48, 3:24-44, ялангуяа 3:40-42 /минут, секунд//


0 comments:

 
TNB | Distributed by Deluxe Templates