Subscribe News Feed Subscribe Comments

Star earrings~


Сүүлийн үед надад одтой ээмэг зөндөө их таалагдаад ямаршүү ээмэгнүүд байна вэ гээд интернетээс хайгаад үзтэл хөөрхөн хөөрхөн ээмэгнүүд зөндөө байна. Би ийм ээмэгтэй болмоор байна. Гэхдээ нэг газар эд нар шиг хөөрхөн ээмэг байна лээ. Хаана байсныг нь хэлэхгүй ээ нтр... хэхэхэ. Миний зүрхэнд орших тэр надад "би үргэлж чинийхээ од нь байж өдөр ч шөнө ч, хэзээд ч чамтайгаа байх болно. Би чамд хайртай" гэж хэлж байсан. Тиймээс өдөр ч шөнө ч хамт, бас надад тэр Од байгаасай гэж хүсээд Мара чинь одонд дуртай болов хаха.


Just for You ♬


Хайр гэж юу болохыг ч мэдэлгүй тэр хүнд би сэтгэл алдарлаа. Тэр надад зөндөө их хайртайг миний хажууд байхгүй байсан ч би мэдэрдэг. Миний хажууд байхад энэ дэлхий ертөнцөд зөвхөн тэр бид хоёр л байгаа юм шиг... Хайр яаж ийм өвөрмөц мэдрэмжийг төрүүлдэг юм болоо? Хайр яагаад эрс тэс чанартай байдаг юм болоо? Үнэхээр сайхан мэдрэмжийг төрүүлдэг хэрнээ бас уйлуулдаг, сэтгэлийг минь зовоодог. Одоог хүртэл яаж хайрлахыг мэдэхгүй би түүнийгээ өөрийнхөөрөө хайрлаж, нэг ч хором бодохгүй байж чаддаггүй. 

DIARY #3


Hi All. Өдрийн тэмдэглэлээрээ дахин та нартай уулзаж байгаадаа баяртай байна. Сүүлийн үед миний хийж байгаа ажил майр уйтгартай санагдах боллоо. Тэгээд ажилаа хийхгүй энийг л бичиж сууна даа. Яана даа, хөөрхий. Ажилаа хийж байхад минь messenger-ийн найзууд л хань болох юмдаа. Бас хөгжим. Заримдаа байнга сонсохоор чихэнд тээртэй санагддаг ч энэ хөгжим гээж зүйл байгаагүй бол би чинь яаж шүү аж төрөх байсан юм болдоо.
<-------- Энэ хөөрхөн базааныг хардаа


Hanbok dress = Modern Hanbok ----> oo lalala гоё шүү

Хөөе, хөөе, хөөе энийг хардаа нтр., охидууддаа зориулаад гого мэдээлэл бэлдлээ гэж... Банди нарт ч бас зориулчий. Тэгэхгүй бол гомдчино гээл о...


За ингээд манай үндэсний хувцас монгол дээлээс гаралтай солонгосын "Ханбук" хувцасны орчин үеийн загваруудаас хүргэж байна. Манай үндэсний дээл үндэсний загвараас бага зэрэг өөрчлөгдөж орчин үеийн загвараар өөрчлөгдсөөр байгаагийн адил солонгосын үндэсний хувцас бас модерн чиг хандлага руугаа орж гоё гоё загваруудтай болжээ. Миний бодлоор модерн ханбук илүү гоё sexy харагдуулжийн. Надаа зөндөө таалагдаад, өөртөө таалагдсан загваруудыг түүвэрлэн орууллаа.


Big Bang 2010 Fila Collection!



За залуус аа, Энд Big Bang-ийн 2010 оны Fila Collection харагдаж байхымдаа. Ингээд Fila-ийн дуранд гарсан залуусын нүд хужирласан зургуудыг үзэцгээе.

Та сонирхоод үзээрэй. Гоё гоё зурагнууд байгаа шүү ^_^


Fashion Trend 2010 Spring



За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ өвөл ямар муухай хүйтэн байнаа, тэ? Өвлийн улирал хурдан дуусч урин дулааны элч хавар хурдан ирээсэй гэж. Бас энэ сарын 21-25ны хооронд майр хүйтэрнэ гэж байна лээ. Тийм болохоор хүмүүсээ, ардуудаа сайн дулаан хувцаслаарай.
Ингээд хавар улирал ирэхээс л хойш хаврын хувцасны загвараа тодорхойлж болышдээ тэ? Цаг хугацаа хурдан өнгөрдөгийн дээр хувцас загварын чиг хандлага маш хурдан өөрчлөгдөн солигдож хувьсаж байна. Цаг хугацаандаа хөл нийлүүлэн алхах дуртай монголчууддаа зориулжийнаа гэж...
Тэгээд даж санагдсан зурагнуудаас түүвэрлэн нийтэлж байна.

 
TNB | Distributed by Deluxe Templates