Subscribe News Feed Subscribe Comments

DIARY #3


Hi All. Өдрийн тэмдэглэлээрээ дахин та нартай уулзаж байгаадаа баяртай байна. Сүүлийн үед миний хийж байгаа ажил майр уйтгартай санагдах боллоо. Тэгээд ажилаа хийхгүй энийг л бичиж сууна даа. Яана даа, хөөрхий. Ажилаа хийж байхад минь messenger-ийн найзууд л хань болох юмдаа. Бас хөгжим. Заримдаа байнга сонсохоор чихэнд тээртэй санагддаг ч энэ хөгжим гээж зүйл байгаагүй бол би чинь яаж шүү аж төрөх байсан юм болдоо.
<-------- Энэ хөөрхөн базааныг хардаа




Би бухимдсан үедээ хөгжмөө тултал нь тавиад сонссдог. Тэгэхээр майр гоё, ертөнцөөс тасарч тэр бухимдуулж байгаа зүйлсээс холдох шиг болдог. Бас сэтгэл хөдлөлийн хэмжээ максимум орчим эргэлдэж байх үед хөгжим сонсоод бүжиглэх сайхан шүү... Гэхдээ хөгжмийг заавал сэтгэл хөдлөлтэй холболгүйгээр хичээлээ хийж байхдаа, ажилаа хийж байхдаа зүгээр аяз тавиад сонсох ч бас дажгүй ш дээ тийм ээ.
Би 10-р ангиа төгсөөд ангиараа зугаалганд явсан юм. Тэгэхэд манай ангийн дарга Халиун гээд лаг гоё нөхөрсөг, сайн ангийн дарга охин байсан юм. Тэр нэг дуу сонсож байгаад "чи энэ дууг сонсоод үздээ, лаг гоё дуу. Ялангуяа үгийг нь сонсоод үзээрэй. Гоё үгтэй дуу" гэж хэлж байсан юм. Сонсоод үзтэл дуу нь ч гоё, үг нь ч яг л тэр дууны үгийг зохиосон хүний сэтгэл мэдэгдмээр гоё үгтэй дуу байсан. Тэрнээс хойш би голдуу дууны үгийг нь сонсож, гоё утгатай  дуунууд сонссдог болсон. Гоё үгтэй дууны soundtrack нь ч гоё юм байна лээ. 

Одоо ч хөгжмийн урсгал нтр олшроод гоё гоё хөгжмийн төрлүүд байдаг болсон. Шал ядчихсан биш яг шинэ төрөл урсгал болсон, өөрийн хэв маягаа олсон гоё гоё music их болсон. 
Ингээд миний дуртай дуунуудын нэг болох Hoobstank-The Reason/Шалтгаан/. Клип нь жоохон онцгүй л юм байна. Гэхдээ дуу нь гоё юм чинь... нтр!!! Би энэ дуунд дуртай мөртлөө өнөөдөр л клипыг нь үзэж байна шд. Балай клиптэй юм байнөөөө. Дууных нь эхлэл нь...


Би төгс хүн биш
Хийхийг хүсээд ч хийгээгүй зүйл их байна
Гэхдээ би суралцсаар байх болно...




0 comments:

 
TNB | Distributed by Deluxe Templates