Subscribe News Feed Subscribe Comments

f(x)-ийн охидууд өчигдөрөөс миний анхаарлыг татаж эхэллээ


f(x) хамтлагийн танилцуулга /блиц анкет/

Гоё байна өө. Kristen Stewart надад таалагдаад байдын.

Kiwi больчуул яасын !!!

Энэ Kiwi-ийхан больмоор юм аа. Арай дэнднээ !!! 
Шал тэнэгийн. Дууриана дууриана гэхэд бүр хэтэрхий дууриаж болохгүй шд. Адилхан уран бүтээлч байж бүр яг мөлжөөд дууриачихсан нтр. Зарим нь Taylor Swift Kiwi-гийн энэ клипийг дууриасан ч гэж байх шиг... Тэрэн шиг худлаа юм байхгүй. Kiwi-ийхан яахав Монголын рок попд шинэ өнгө, дүр төрх, стиль имидж оруулах нь оруулсан л даа. Гэхдээ л хэдэн шалдалсан нүцгэлсэн юмнууд байдаг шд. За тэр нь ч яахав. Харин хүний клипийг яаааааааааг тэр чигээр нь хуулна гэдэг арай л биш ээ.

WOW 2NE1 Алаад хаязан байна шд. Алив хараад орхидоо....


Яаа, энэ 2NE1-ыхан огцом юмаа. Ммммм, юу гэмээр юм дээ. Залуу охидын стилиэс шууд хээнцэр хадагтай нарын стиль рүү шилжсэн ч юм шиг... За юу гэхээ мэдкүн байна. Та нар өөрсдөө үзнэ биз. Саяхны хэдэн зураг авалтуудаас хүргэе. Зарим дээр нь бүр шал өөр болсон байна лээ шүү. Аль нь хэн юм бүү мэд... Арай гэж таньсан *.^

"Runaways" дээр чинь Kristin Stewart Dakota Fanning 2 хамт тоглосон юм байна ш дэээ







Top box-office teens

За энэ дугаардаа ашиг орлогоороо тэргүүлдэг залуу жүжигчидийн талаар хүргэе. Хараад байхад дуу дуулсанаас кинонд тоглох нь их мөнгө олдог юм шиг. Гэхдээ кино бол бүх зүйл нь бэлэн юман дээр жүжиглэх чадвараа гаргавал л болох нь тэр. Харин дуучин бол гоё дуулах ёстой, клип хийх ёстой, клипэндээ сайн тоглох хэрэгтэй, зарим нь дууныхаа үг шүлгийг өөрөө зохионо гээд л цаашлаад CD-нийхээ борлуулалт дээр өөрөө сурталчилна гээд л... Кино бол үгүй шдээ, зүгээр л кино нээлт гэж уригдана, инээнэ тэгээд л боллоо.      Амархан тэ?

Miranda Kerr ганцхан гуталтай юм биш биз дээ


Victoria Secret -ийн сахиусан тэнгэрүүдийн нэг үзэсгэлэнт Miranda Kerr, мөн Orlando Bloom -ийн найз бүсгүйгийн папарицэд өртсөн зурагнуудыг хараад байхад ганцхан л гуталтай юм шиг харагдах юм... Та нар хардаа.

Lady Gaga -ийн үсний засалт

Гаж ч гэмээр сонин хүүхэн шүү. Гэхдээ лаг гоё хоолойтой, дуунууд нь үргэлж хүмүүст таалагддаг. Энэнд найз залуу гэж байдаг болов уу. Ямар хүн энийг сонирхох болоо гэдэг сонирхол татаж байна шүү. Ууг нь зүгээр байхдаа, энгийн цэвэрхэн будалт хийчихвэл дажгүй л хүүхэн байна лээ. Жоохон ч юм шиг ...



Kim Tae Hee Vogue сэтгүүлийн 2010 оны 3р сарын дугаарт үнэн тансаг гарчээ



DIARY #5

Өнөөдөр миний хувьд үнэхээр аймшигтай өдөр болж өнгөрлөө. Эхлэл нь дажгүй дундаа гоё бас сүүлдээ ч гоё. Харин хэсэг хэсгээр аймар үйл явдалууд боллоо. Аан гэдээ... 
Сүүлийн үед би маш завгүй байгаа. Завгүй амьдрахыг хүсдэг байсан мөртлөө энэ миний хүссэн зүйл биш байна. Арай л өөр зүйлийг хүсэж байсан юмсан. Гэхдээ миний хүсэж байсан зүйл удахгүй ирнэ гэдэгт итгэж байна. 
Яджаахад., янзан бүрийн бодол орж ирээд л утгаа алдлаа. Алийг нь эхэлж, алийг нь түрүүлж хийхээ ч мэдэхгүй, аль нь чухал гэдгийг ялгаж салгахаа болилоо. Яаж хийхээ мэдээд байгаа юм шиг мөртлөө нэг бишээ, зохицуулалт алга. Золиг гэж !!! Өөрийхөө амьдралыг "Restart" хийж болдог бол ямар гоё вэ? хэхэх. Format арай хэтэрнээ тийм ээ ккк...

Megan Fox -ийн энгийн хувцаслалтууд




Megan Fox ~

Нэр : Мэган Фокс (Зарим англиар уншиж чаддаггүй найзууддаа зориулаад монголоор бичлээ Хахаха)
Бүтэн нэр : Megan Denise Fox
Харъяалал:  USA Tennessee Rockwood
Өндөр: 162.0 см
Мэргэжил : Загвар өмсөгч, Жүжигчин
Тоголсон кинонууд :
               Transformers (2011)
               Jonah Hex (2010)
               Jennifer's Body (2009)
               Transformers : Revenge of the Fallen (2009)
               How to Lose Friends & Alienate People (2008)

ULZZANG гэж сонсож дуулж байв уу???

얼짱 ^.* Uljjang яг юу вэ???


Мэссенжерийхээ нэг бандитай ярьж байсан чинь тэр бандид нэг охин таалагдаж байгаад ааш зан нь таалагдахгүй болоод орхизон гэнээ. Тэгээд би тэр охин чинь ямар шүү стильтэй охин байсын гэсэн чинь Uljjang гэдийн байна. Миний ойлгосноор тэр нь майр том нүдтэй, зургаа авахуулахдаа духаараа хараад нүдээ бүлтийлгэдэг, уруулаа янз бүр болгодог, эгдүүтэй царайлах гэж яддаг стиль юм шиг байна. Тэгээд нэтээс хайж үзээд та нарт ч гэсэн мэдээлэл хүргэе гэж бодлоо. Хүмүүс ер нь нэг их мэдэхгүй гэж бодож байна.


Би нэг зургийг нь хараад аймар айсан. Иииии ээж ээ, гэж дуу алдсан гээд боддооо Хахахахаха... Гэхдээ Японы дарвакууд л хэтрүүлдэг юм байна лээ л дээ. Солонгос нтрүүд нь бол даж л санагдсан. Нээрээ ганц Ази-ийхан биш бусад европууд ч Uljjang гээч стильтэй байдаг юм байна лээ. Нэг хар арьстай эмэгтэй бүр шал алиа харагдаж байна лээ Хахахаха. Бас хөөе эрэгтэй Uljjang гэж байдын байна лээ шд. ККК. Бодоод байсан чинь Emo -гийн нөгөө Rock-дүүхэн стилийг хасаад Kitty-гийн  "Pretty & Cute" шинжийг нийлүүлсэн юм шиг.... За одоо ингээд сонирхоод үздээ хө.

You are my STAR ★☆★

Миний хайр үүрд надтай хамт байх Од гэж надад хэлсэн.
Өдөр нь нар болон гийж, шөнө нь сар ододын туяагаар надтай хамт.
Тийм болохоор би солонгос site ухаж байгаад 
гоё зурагтай гоё шүлэг олсын. Энд байгаа шүлгийг би орчуулсын.
Гоё болж чадсангүй ээ. Гэхдээ хайраа би чамдаа зориулсан юм шүү...



DIARY #4


Show, Night Club, Loud of Music, Trance, Crazy dance, Олон залуучууд, Харанхуйд анивчсан гэрэл & Alcohol WUAAAAAAAAAA!!! Ямар санагдаж байна. Зөв шоудаж чадвал ШОУ бол эрх чөлөөний талбар. Тийм бэээээз андууд аа??? Энийг уншсан хүн дунд шоудаж үзээгүй хүн байхгүй байх болтугай. Шоудаж үзээгүй хүн ялангуяа ах нар байвал солиорох байсан байхдаа... Эхлээд сайхан пиво ууж караокеддэг байлаа, дараа нь зүгээр pub-д пиво ууж суугаад чалчдаг байж байгаад дараа нь шоуддаг болов оо хөөрхий. Бүжиглэх сайхан шүү. Дураараа, эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө, яавал ч яана шүү хахахаха. Ер нь л сайхан л байдаг юм ... 



Sneakers 2010 ~ Таалагдаад байхын


                                                  Кетний 2010 оны шинэ загвар ямар ямар загвар гарсан байна үзье даа.  Ууг нь зөвхөн өөртөө таалагдсан кетнүүдээ оруулъя гэж бодсон боловч уншигчидаа хүндлээд ер нь шинээр гарсан загваруудыг оруулахаар боллоо. Дундуур өөрийнхөө сонирхож байгаа кетнүүд дээрээ юум хум бичээд надад ямар нь таалагдаад байгааг мэдүүлье. Ер нь ууг нь би энэ блогдоо нээхдээ зөвхөн өөртөө таалагдсан зүйлсээ оруулаад уншигчид миний юунд дуртайг гэгээн оюун ухаандаа таалан болгоогоод намайг ямар хүн байна вэ гэдгийг мэдүүлэх гэж байсан юм ... Тэр одоо өнгөрсөн ... Тэглээ ч өөртөө таалагдсан дээрээ юм бичиж байгаа юм чинь, тийм ээ? ккк

Star earrings~


Сүүлийн үед надад одтой ээмэг зөндөө их таалагдаад ямаршүү ээмэгнүүд байна вэ гээд интернетээс хайгаад үзтэл хөөрхөн хөөрхөн ээмэгнүүд зөндөө байна. Би ийм ээмэгтэй болмоор байна. Гэхдээ нэг газар эд нар шиг хөөрхөн ээмэг байна лээ. Хаана байсныг нь хэлэхгүй ээ нтр... хэхэхэ. Миний зүрхэнд орших тэр надад "би үргэлж чинийхээ од нь байж өдөр ч шөнө ч, хэзээд ч чамтайгаа байх болно. Би чамд хайртай" гэж хэлж байсан. Тиймээс өдөр ч шөнө ч хамт, бас надад тэр Од байгаасай гэж хүсээд Мара чинь одонд дуртай болов хаха.


Just for You ♬


Хайр гэж юу болохыг ч мэдэлгүй тэр хүнд би сэтгэл алдарлаа. Тэр надад зөндөө их хайртайг миний хажууд байхгүй байсан ч би мэдэрдэг. Миний хажууд байхад энэ дэлхий ертөнцөд зөвхөн тэр бид хоёр л байгаа юм шиг... Хайр яаж ийм өвөрмөц мэдрэмжийг төрүүлдэг юм болоо? Хайр яагаад эрс тэс чанартай байдаг юм болоо? Үнэхээр сайхан мэдрэмжийг төрүүлдэг хэрнээ бас уйлуулдаг, сэтгэлийг минь зовоодог. Одоог хүртэл яаж хайрлахыг мэдэхгүй би түүнийгээ өөрийнхөөрөө хайрлаж, нэг ч хором бодохгүй байж чаддаггүй. 

DIARY #3


Hi All. Өдрийн тэмдэглэлээрээ дахин та нартай уулзаж байгаадаа баяртай байна. Сүүлийн үед миний хийж байгаа ажил майр уйтгартай санагдах боллоо. Тэгээд ажилаа хийхгүй энийг л бичиж сууна даа. Яана даа, хөөрхий. Ажилаа хийж байхад минь messenger-ийн найзууд л хань болох юмдаа. Бас хөгжим. Заримдаа байнга сонсохоор чихэнд тээртэй санагддаг ч энэ хөгжим гээж зүйл байгаагүй бол би чинь яаж шүү аж төрөх байсан юм болдоо.
<-------- Энэ хөөрхөн базааныг хардаа


Hanbok dress = Modern Hanbok ----> oo lalala гоё шүү

Хөөе, хөөе, хөөе энийг хардаа нтр., охидууддаа зориулаад гого мэдээлэл бэлдлээ гэж... Банди нарт ч бас зориулчий. Тэгэхгүй бол гомдчино гээл о...


За ингээд манай үндэсний хувцас монгол дээлээс гаралтай солонгосын "Ханбук" хувцасны орчин үеийн загваруудаас хүргэж байна. Манай үндэсний дээл үндэсний загвараас бага зэрэг өөрчлөгдөж орчин үеийн загвараар өөрчлөгдсөөр байгаагийн адил солонгосын үндэсний хувцас бас модерн чиг хандлага руугаа орж гоё гоё загваруудтай болжээ. Миний бодлоор модерн ханбук илүү гоё sexy харагдуулжийн. Надаа зөндөө таалагдаад, өөртөө таалагдсан загваруудыг түүвэрлэн орууллаа.


Big Bang 2010 Fila Collection!



За залуус аа, Энд Big Bang-ийн 2010 оны Fila Collection харагдаж байхымдаа. Ингээд Fila-ийн дуранд гарсан залуусын нүд хужирласан зургуудыг үзэцгээе.

Та сонирхоод үзээрэй. Гоё гоё зурагнууд байгаа шүү ^_^


Fashion Trend 2010 Spring



За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ өвөл ямар муухай хүйтэн байнаа, тэ? Өвлийн улирал хурдан дуусч урин дулааны элч хавар хурдан ирээсэй гэж. Бас энэ сарын 21-25ны хооронд майр хүйтэрнэ гэж байна лээ. Тийм болохоор хүмүүсээ, ардуудаа сайн дулаан хувцаслаарай.
Ингээд хавар улирал ирэхээс л хойш хаврын хувцасны загвараа тодорхойлж болышдээ тэ? Цаг хугацаа хурдан өнгөрдөгийн дээр хувцас загварын чиг хандлага маш хурдан өөрчлөгдөн солигдож хувьсаж байна. Цаг хугацаандаа хөл нийлүүлэн алхах дуртай монголчууддаа зориулжийнаа гэж...
Тэгээд даж санагдсан зурагнуудаас түүвэрлэн нийтэлж байна.

 
TNB | Distributed by Deluxe Templates