Subscribe News Feed Subscribe Comments

You are my STAR ★☆★

Миний хайр үүрд надтай хамт байх Од гэж надад хэлсэн.
Өдөр нь нар болон гийж, шөнө нь сар ододын туяагаар надтай хамт.
Тийм болохоор би солонгос site ухаж байгаад 
гоё зурагтай гоё шүлэг олсын. Энд байгаа шүлгийг би орчуулсын.
Гоё болж чадсангүй ээ. Гэхдээ хайраа би чамдаа зориулсан юм шүү...






"ОД"

Нэгэн өдөр
Гудамжинд гартал бороо орж байлаа
Хажуугаар өнгөрсөн саравчин дор орж зогстол
Хажууд минь яг миний нэгэн адил
Тэртээх тэр тэнгэрийг ширтэн харж бороон дуслыг харан зогсох
Нэгэн залуу зогсож байлаа.
Түүний дүр төрхийг харахад гэнэт тэр од санаанд орлоо.
Шөнө бүр тэнгэр нээгдэхэд сайн харах юм бол
Мянга мянган одод дундаас
Миний од хамгийн хайр татам~
Би өөрөө ч мэдэхгүй, тэртээд түгэх оддын нэг
Хэзээ ч хүрж чадахааргүй гүн рүү
Юу ч хэлэхгүй бие биесээн харж цагийг өнгөрөөдөг ч
Холын хол тэр од, бас миний од!


Үүрд хамт байж чадахгүйд гуниглалгүй
Хэсэгхэн ч гэсэн хамт байгаадаа баярлаж
Илүү сайхан байгаагүйд гоморхолгүй
Өрөвдөлтэй боловч цорын ганц энэ хайраараа хайрлаж байгаад талархаж
Жаахан хайрлалаа гэж цөхрөлгүй
Харин ч илүү их өгч чадаагүйд сэтгэл өвдөж
Өөр хүмүүстэй хамт хөгжилтэй байна гэсэнд атаархалгүй
Түүний минь баяр хөөр гэж бодон хамтдаа баярлаж
Бүтэхгүй хайр гэж орхилгүй
Цэвэр тунгалаг хайраар үүрдийн үүрд хайраа хадгална
Ингэж намайг хайралдаг ЧАМДАА БИ ХАЙРТАЙ.

0 comments:

 
TNB | Distributed by Deluxe Templates