Subscribe News Feed Subscribe Comments

DIARY #5

Өнөөдөр миний хувьд үнэхээр аймшигтай өдөр болж өнгөрлөө. Эхлэл нь дажгүй дундаа гоё бас сүүлдээ ч гоё. Харин хэсэг хэсгээр аймар үйл явдалууд боллоо. Аан гэдээ... 
Сүүлийн үед би маш завгүй байгаа. Завгүй амьдрахыг хүсдэг байсан мөртлөө энэ миний хүссэн зүйл биш байна. Арай л өөр зүйлийг хүсэж байсан юмсан. Гэхдээ миний хүсэж байсан зүйл удахгүй ирнэ гэдэгт итгэж байна. 
Яджаахад., янзан бүрийн бодол орж ирээд л утгаа алдлаа. Алийг нь эхэлж, алийг нь түрүүлж хийхээ ч мэдэхгүй, аль нь чухал гэдгийг ялгаж салгахаа болилоо. Яаж хийхээ мэдээд байгаа юм шиг мөртлөө нэг бишээ, зохицуулалт алга. Золиг гэж !!! Өөрийхөө амьдралыг "Restart" хийж болдог бол ямар гоё вэ? хэхэх. Format арай хэтэрнээ тийм ээ ккк...

Өнөөдөр :
* Би хүнд сайхан хандсаныхаа төлөө "амаараа янхандсан" гэж хэлүүлсэн. Хахах Солиотой байгаа биз... Амьдралдаа ингэж хэлүүлнэ гэж бодож явсангүй. Тэгж байснаас алгадуулсан нь дээр байх байсан юм шиг бодогдож байна. Юу гэдэг билээ? Үг зүрх зүснэ Сүх мод хугална билүү.., юу билээ? Тэрэн шиг. Энэ үгнээс болж миний зүрхэнд зөндөө олон хутганы ором гарчихлаа. Энэ шархыг эдгээх  тэр л хүн миний хажууд байсан болоосой. Зүрхнээс шүүрч байгаа цусыг тогтоож, зүрхны өвдөлтийг тэвэрч эдгээдэг ч болоосой. 


* Гэртээ ирээд зурагт хараад байж байсан чинь gogo.mn -ийн мэссеж бичдэг юмнаас -чи үнэхээр хайртдаа хайртай юм уу. Чи надад хайртаа өгчихвөл яасын гэдэг мэссеж ирлээ, дараа нь чиний дугаарыг хайртын чинь утсанаас авсан юм. Чи надаас илүү гарах уу? Эмэгтэй хүн шиг ярилцъя. Хайртдаа битгий хэлээрэй. Би түүнд сайн гэдэг юм байна. Ахиад мэссеж : Би хайртын чинь байгаа газар сурдаг. Чиний хайрт надад таалагддаг. Би түүнийг асарч чадах байх. Түүн рүү битгий мэссеж бичээд байгаарай гэсэн. Мэдээж би энэ мэссежнүүдэд хариулсан. 
Энэ үйл явдал надад нэг зүйлийг бодогдууллаа. Хайрдаа хурдан очих сэтгэлийг минь оргилуулж булиглуулж байна. Миний 2 дахь зорилт энэ болчихлоо. Ирэх 8 сараас өмнө зөндөө их мөнгө хуримтлуулах хэрэгтэй байна. Давхар ажил хийх санаагаа хурдан хэрэгжүүлэхгүй бол цаг хугацаа намайг хүлээхгүй нь... Энэ сэтгэл минь хайрдаа очих гэж зөндөө яарч байна. Урдах ажилаа ч сайн хийж чадахгүй байхдаа. 
ХАЙРДАА ОЧМООР БАЙНА... ЧАМДАА ХАЙРТАЙ ГЭЖ ОРИЛМООР БАЙНА... ХОЛЫН ХОЛ БАЙГАА ХАЙРДАА ДУУ ХООЛОЙГОО СОНСГОМООР БАЙНА... 
Яг энэ үед л үлгэрт гардаг ид шид, бэрд, fairy godmother, Алладины нисдэг хивс байсан ч болоосой.












0 comments:

 
TNB | Distributed by Deluxe Templates