Subscribe News Feed Subscribe Comments

Top box-office teens

За энэ дугаардаа ашиг орлогоороо тэргүүлдэг залуу жүжигчидийн талаар хүргэе. Хараад байхад дуу дуулсанаас кинонд тоглох нь их мөнгө олдог юм шиг. Гэхдээ кино бол бүх зүйл нь бэлэн юман дээр жүжиглэх чадвараа гаргавал л болох нь тэр. Харин дуучин бол гоё дуулах ёстой, клип хийх ёстой, клипэндээ сайн тоглох хэрэгтэй, зарим нь дууныхаа үг шүлгийг өөрөө зохионо гээд л цаашлаад CD-нийхээ борлуулалт дээр өөрөө сурталчилна гээд л... Кино бол үгүй шдээ, зүгээр л кино нээлт гэж уригдана, инээнэ тэгээд л боллоо.      Амархан тэ?
1. Harry Potter -ын 

Daniel Radcliffe, Emma Watson and Rupert Grint - $4.4 тэрбум










Harry Potter киноны хүүхдүүд ашиг орлогоороо тэргүүлж байна. Өдгөө Warner Bros кино студид 6 анги бүтээгдээд байгаа бөгөөд 7-р анги нь бүтээгдэхээр болжээ. Харри Поттер ба Азкабаны хоригдол анги нь хамгийн өндөр орлогыг олсон бөгөөд $ 800 сая болжээ. Сүүлийн 2 ном энэ намар болон ирэх зун кино театруудаар гарч эхлэх юм байна.

2. Dakota Fanning - $ 2 тэр бум
16 настай энэ охин маань 2001 онд жүжигчны гараагаа эхэлжээ. 
(I Am Sam кинон дээр Sean Penn-ий охины дүрээр). Тэрээр 2007 оны Honnddog -оор шуугиан тарьсанаар Dakota Fanning нэр хүчирхэг болсон юм. 




3. Kristin Stewart -$ 1.5 тэр бум
Stewart нь Twilight кинонд Bella Swan -ны дүрээр нь хүн бүр мэдэх биз ээ. Гэхдээ энэ түүний анхны уран бүтээл биш бөгөөд 2002 онд Panic Room кинонд Jodie Foster -ын хамт тогложээ. Бас гоё кино шүү, тийм ээ? Түүний хамгийн сүүлийн бүтээл нь Rock од Joan Jett -ний тухай, амьдрал уран бүтээлээс нь сэдэвлэсэн Runaway кино юм.





4. Taylor Lautner - $ 900 сая

Lautner өнгөрсөн жил New Moon дээр Jacob хэмээх хүн чонын дүрд тоголсон билээ. Одоо тэрээр Hollywood -ын халуухан залуучуудын нэг болоод байгаа. Залуу жүжигчин маань Paramount кино компаны Max Steel, Universal -ын Stretch Armstrong кинонд гол дүрүүдэд тоглохоор болсон байна. Тэр кино бүрээсээ $7.5 сая-ыг олох аж. Гэхдээ буруу бодоогүй бол энэ Lautner чинь Shark boy & Lava girl дээр тоглодог шиг санагдаад байхын...



5. Abigai Breslin - $ 516 сая
13 настай жүжигчин маань 2006 онд hit болсон Little Miss Sunshine кинонд тоголжээ. Тэр 8 жилийн өмнө Signs хэмээх кинонд тоглосноосоо хойш 8 кинонд тоглосон юм байна.


6. Michael Cera - $ 513 сая
Түүний анхны олны танил болсон дүр нь Arrested Development хэмээх телевизийн шоу юм байна. Энийг нь бид нар сайн мэдэхгүй байх өө. Харин бидний мэдэх Juno болон Superbad кинонууд дээр гол дүрүүдийг бүтээжээ. 



7. Emma Stone - $ 350 сая
Тэрээр Superbad кинонд хэрсүү ухаалаг охины дүрд тоглодог. Өнгөрсөн жил Woody Harrelson -ны хамт Zombieland кинонд тоглосон байна. Энэ кино нь дэлхийн box office $ 102 саяын ашиг орлого олжээ. Stone нь Kristin Stewart болон бусад 7 жүжигчны хамтаар Vanity Fair сэтгүүлд ажилладаг юм байна.


ZombieLand -  Энэ кинонд 5-рт бичигдэж байгаа Abigai Breslin-ны хамт 




8. Miley Cyrus - $ 226 сая
Hannah Montana гэж гэж кинонд тоголсон юм байна :D... Киноны утга нь хальт: Алдарт дуучин Milye Cyru өөрийгөө нуун далдлах гэж Hannah Montana нэрээр ердийн сургуульд явдаг, энгийн найзтай болдог охин дүр юм билээ. Ямар ч л байсан Cyrus Hannah Montana -аас $ 256 сая ашиг орлого олсон байна. Одоо тэр удахгүй дэлгэцнэд олны хүртээл болох The Last Song хэмээх гэр бүлийн сэдэвт кинонд тоглосон юм байна. Hannah Montana-д тоголсоноороо нэлээн нэр хүндтэй болсон бөгөөд Teenage-ийн кино шалгаруулах ёслолд санал хүсэлтээрээ шагнал хүртсэн гэнэ лээ.

9. Saorise Ronan - $ 191 сая
Ronan 13-тай байхдаа 2007 онд Oscar -т нэр дэвшиж байсан Atonement кинонд тогложээ. Өнгөрсөн өвөл Peter Jackson -ны нүдэнд өртсөнөөр The Lovely Bones кинонд тогложээ. Гэхдээ энэ кино нь ердөө 62 сая долларын ашиг олжээ. 

Atonement


The Lovely Bones

10. Emma Roberts - $ 127
Энэ охин чинь алдарт жүжигчин Julia Roberts -ийн зээ охин юм байна шдээ. Roberts өнгөрсөн жил тоглосон Hotel for Dogs $ 73 саяын ашиг авчиржээ. Түүний дараагийн кино нь Jennifer Connelly - ын хамт тоглосон What's Wrong with Virginia хэмээх аймшгийн кинонд тогложээ. Гэхдээ энэ жүжигчин ийм олон кинонд тоголсон мөртлөө ашиг орлогоороо хамгийн сүүлд бичигдэж байгаа юм чинь их л хямдхан жүжигчин юм байна даа... 


What's Wrong with Virginia киноны гол дүрүүд

Миний мэдэхийн дээр бичигдсэнээс олон кинонд тоглосон байхымдаа. Надад таалагддышүү. Охидын кинонд тоглодог шдээ тэ... Өөр бас нэг кинонд тоглодымаав Даан ч би нэрийг нь яагаад ч санахгүй байна :D





0 comments:

 
TNB | Distributed by Deluxe Templates