Subscribe News Feed Subscribe Comments

Бермудын гурвалжин #1


Бермудын гурвалжингийн талаар жаахан дэлгэрэнгүй мэдээлэл өгий. 
Энэ Бермудын гурвалжингийн нууцын талаар жоохон байхааса л мэдэхийг хүсдэг байлаа гэж... За тэгээд тэ бүхэндээ энэ нууцлаг зүйлийн талаар хүргэж байна. Зарим хүмүүсийн хувьд энэ их сонирхолтой мэдээлэл байж болох юм. Над мэтийн хүмүүст... Аль эртнээс сонсчихоод мэдэхийг хүсээд яваад байдаг байсан мөртлөө дөнгөж одоо л олж мэдэж байгаа. Бас адал явдал нууцлаг зүйлд дурлагсдад... Өө, тэгээл зарим нэгэнд нь улиг болсон юм байж магадгүй л юм. Гэхдээ энэ мэдээллийг сүүлийн бүлэг хүмүүст багтсан хүмүүст зориулаагүй болно нтр...
Бермудын арал, Флоридын Майама, Пуэрто-Рикогийн хоорондох хилийн зааг дээр оршдог. Бермудын гурвалжин нэг сая хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэтэй. Тус газар газарзүйн хувьд бусдаас ялгагдах зүйлээрээ бага.
Бермудын гурвалжин манай гаригийн хамгийн аймшигтай газрын нэг учраас үхлийн энэхүү гурвалжингийн тухай мэдэхгүй хүн бараг үгүй биз.



Бермудын гурвалжин инк, египетчүүдийн пирамид, Атлантидын ор мөргүй алга бололтын дараа орох хүн төрөлхтний сэтгэлийг булгилуулж буй нууцлаг газруудын нэг юм. Өнөөг хүртэл Бермудын гурвалжин хүн төрөлхтнөөс цусан "алба гувчуур" авсаар ирсэн ч чухам ямар учраас гэсэн асуулт одоо ч хариултаа нэхсээр. Энд олон тооны усан онгоц, онгоц ул мөргүй алга болсны дийлэнх нь 1945 оноос хойш болжээ. Бараг мянга гаруй хүн алдарт Бермудын гурвалжингийн орчимд амиа алдсан боловч эрэл хайгуулаар ямар ч цогцос, үлдэгдэл олддоггүй байна. Далайчид Бермудын гурвалжин "үхлийн гурвалжин", "зовлон аврагч далай", "Атлантидын оршуулгын газар" хэмээн янз бүрээр нэрлэдэг.


Олон зууны турш жуулчид энд ор сураггүй алга болсоны анхных нь Америкаас алт зөөвөрлөдөг испани далайчдын сүйрэл байв. Тэдгээр далайчид их хэмжээний баялагтайгаа далайн ёроолд үүрд одсон ч энэ сүйрэл араасаа олон гамшиг ослыг дагуулсан юм. XIX зууны үеэс Бермудын гурвалжин тойрсон сэтгэл түгшээсэн баримтын тоо олширсны нэг нь салхинд туугдсаар эрэгт хүрсэн "Розали" хөлөг юм. Хачирхалтай нь уг хөлгийн далбаа нь намираастай, бүх багаж хэрэгсэл нь гэмтэлгүй бүрэн бүтнээрээ байсан ч хөлгийн багийхан ул мөргүй алга болсон байв. "Розали"-д тохиолдсон гамшиг "Мария Целеста" усан онгоцыг мөн л дайрсан ч алга болсон газартаа сарын дараа гэнэт гарч иржээ. Судлаачид хөлгийг нэг нэгэнгүй нэгжээд ямар ч ул мөр олоогүй бөгөөд нэгэн дуугаар далайчдыг дүрвэсэн хэмээн дүгнэжээ. Акул, далайн дээрэмчид, ад чөтгөрийн хорлолтой хүмүүсийн үхлийн шалтгааныг холбон тайлбарлаж болох ч чухам яагаад тэднээс юу ч үлддэггүй юм болоо гэсэн асуулт судлаачдыг зовоосоор байсааааан гэж... Үргэлжлэлд нь нууц нь тайлагднаа. Миний блогтой хамт байгаарай за ёооо....

0 comments:

 
TNB | Distributed by Deluxe Templates