Subscribe News Feed Subscribe Comments

Diary #1



2009.11.27
Ёооо, энэ өдөр өнгөрсөн шөнөөс хойш уур хүрмээр хачин өдөр байлаа. Ээж хажуунаас шалихгүй юмнаас болж үглээд л, утсаараа ярихдаа чанга чанга яриад л, дуу дуулахаар чимээгүй бол л доо гэж уур хүрэм хоолойгоор, дургүй хүрмээр харцаар хараад л... Ёоо, аймшиг... Эрх чөлөө гэрт минь л байхгүй бол өөр хаана байхын бэ?...




Сонирхолтойгоор амьдармаар байна. Яавал сонирхолтой амьдрах юм болоо гэж... Мань чинь зөндөө бодсон ч гэсэн яг өөрийнхөө сэтгэлд тааруулан хэрхэн сонирхолтой амьдрах аргаа олсонгүй. I WANT AN ADVENTURE гэж бодоод үзлээ л дээ... Тэгсэн чинь би кинонд амьдардагсан бол янзтай адал явдалтай байх байлаа. Нэг хүний хэлсэн юм бодогдчихлоо. Нэг биш нэлээн хүн хэлсэн юм байна шүү. Тэд нар надад хэлэхдээ: Хүн нэг л амьдарна. Нэг л амьдрах энэ амьдралдаа хийхийг хүссэн бүхнээ үзэх хэрэгтэй. Олон охидтой уулзаж, хөгжилдөж наргиж, зодолдож цохилцож, юу хэлмээр түүнийгээ хэлж, юунд ч баригдалгүй амьдрах хэрэгтэй шд. Тэгэж байж л сонирхолтой амьдрана гэж хэлж байсан. Би энэ үгийг нь зөндөө бодож үзсэн. Тэгсэн чинь нэг талдаа энэ хүний хэлсэн нь үнэн боловч бүх зүйлд "хэмжээ хязгаар" гэж зүйл байдаг болохоор түүнийгээ давахгүй байвал жинхэнэ эрх чөлөө & сонирхолтой, сүүлд нь санаа зовох зүйлгүй амьдрал болох юм болов уу гэж бодсон. Аливаа зүйл савнаасаа халивал замбараагүйтэл үүсдэг. Тийм болохоор би өөрийнхөө хэмжээ хязгаарыг олох хэрэгтэй юм байна л даа. Ёоо, энэ амьдрал гээч зүйл яг юу юм болоо? Хүн бүр өөрсдөө гол дүрд нь тоглодог кино юм болов уу эсвэл аз жаргалын хөлөг онгоц юм болов уу эсвэл бүр эсрэгээрээ "Үхэгсдэд баяр хүргэе" гэдэг шүлгэнд гардаг шиг "Танд баяр хүргэе, таалал төгсөж байгаад чинь Тамын хорвоогоос хагацаж, амсхийх цаг чинь ирлээ" гэдэг шиг тамын зүйл юм болов уу? Ёоо, галзуурах нь ээ... Яг юу юм болоо... Бодоод л байдаг, бодоод л байдаг тодорхой нэг хариултаа гаргаж чадахгүй болохоор тэнэг юм аа.

0 comments:

 
TNB | Distributed by Deluxe Templates