Subscribe News Feed Subscribe Comments

DIARY #4


Show, Night Club, Loud of Music, Trance, Crazy dance, Олон залуучууд, Харанхуйд анивчсан гэрэл & Alcohol WUAAAAAAAAAA!!! Ямар санагдаж байна. Зөв шоудаж чадвал ШОУ бол эрх чөлөөний талбар. Тийм бэээээз андууд аа??? Энийг уншсан хүн дунд шоудаж үзээгүй хүн байхгүй байх болтугай. Шоудаж үзээгүй хүн ялангуяа ах нар байвал солиорох байсан байхдаа... Эхлээд сайхан пиво ууж караокеддэг байлаа, дараа нь зүгээр pub-д пиво ууж суугаад чалчдаг байж байгаад дараа нь шоуддаг болов оо хөөрхий. Бүжиглэх сайхан шүү. Дураараа, эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө, яавал ч яана шүү хахахаха. Ер нь л сайхан л байдаг юм ... 





Би хэдэн өдөр шоудаж яваад зарлагын үүдээ нээгээд хамаг юмаа алдаад энэ талаар ямар нэг арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрлээ. Баларсан юм. Гэхдээ сайхан байсан юм чинь нээх харамсаад байх юм алга. 
Нэг удаа би шоудаж байгаад 3 шил пиво буудчаад жоохон халаад, найз охинындоо хонох болов оо... Тэднийд унтаж байгаад шөнө 3 цаг болсон чинь гэнэт гэртээ харимаар санагдаад тэр чигээрээ гараад явчихсан. Эргүү юм шиг... Намайг явсанаас хойш манай хоёр найз шөнөжин унтаж чадаагүй гэсэн. Найзууддаа хайртай юм ш дээ. 
Харанхуйд мэдэхгүй газар зам руу яаж гарахаа мэдэхгүй зогсож байтал өөдөөс нэг банди ирдийн байна. Зам руу яаж гарах уу гэсэн чинь зааж өгөөд, хэр хол вэ гэсэн чинь жоохон зайтай гэсэн. Ганцаараа явах гэж байтал тэр банди таксинд суулгаад өгье гээд... Дахиж хэзээ ч уулзахгүй ч гэсэн тэр бандид үнэхээр баярлаж байна. Тэр намайг оролдоогүй, зүгээр надтай хөгжилтэй яриад таксинд суулгаж өгөөд явсандаа хөөрхий. БАЯРЛАА гээд хэлчий. Тэр бандийг бурхан надад туслуулахаар явуулсан байхаа. Ингээд л би хайралмаар хүн шүү нтр хахахахахаха.
Тэгээд мэссенжерийн найзуудтайгаа чалчиж байгаад сонин хачин ярьсан чинь дээрх явдлуудаа ярьлаа. За ингээд надаа хэдэн зөвөлгөө өгсөн л дөө... Тэрийг нь та нарт хэлж өгье. 
* Тохируулж уу. Мэдээж халахгүй бол гоё шоу болохгүй шдэ. Тийм болохоор зүгээр л сэтгэл     хөөртөл уугаад согтох гээд байвал шууд зогсоо. Ялангуяа энэ охидуудад хамаатай шүү. 
* Санаатай бай
* Шаардлагагүй зүйлсийг авч яваад хэрэггүй. Утас, мөнгөө кармандаа хийгээд ккк. Тэгээд л боллоо. Өөр зүйлс шаардлагагүй.
* Мэдээж Шоуны үед нөгөө эрэгтэй эмэгтэй хүний хооронд үүсдэг халуухан мэдрэмж үүсэх нь мэдээж. Энэ үед охидууддаа л гэж захихад хэрвээ найз бандитай бол тэрийгээ дагуулаад яв, банди нар нь найз охиноо дагуулаад явахгүй. Хэрвээ үнэнч, би өөрийгөө захирч чадна гэвэл ч хамаагүй л дээ. Би бол сайхан бүжиглэх дуртай хахахахаха. Бүжиглэхээр яагаад ч юм бүх хэрэггүй бодлууд, санаа зоволтуудаас салж чаддаг. Шоудах дуртай гэхээр миний хайр дургүйцэж магадгүй... БИ ХАЙРТ ЧАМДАА ХАЙРТАЙ ЮМ ШҮҮ.


 Та нарт санаа оноо байвал хэлж өгөөрэй. 


Ууг нь шоудах чинь гоё л юм байна лээ шд. Гэхдээ юм бүхэнд хэмжээ хязгаар байдаг учраас хэмжээндээ байвал САЙХАН. Даанч хүмүүс дандаа тэр хэмжээг нь хэтрүүлдэг болохоор томчууд дургүй, шоуны маргааш охидууд харамсаж, эрчүүдийх нь энд тэнд хөх няц нтр хахаха. ХЭМЖЭЭндээ байна гээг САЙХАН шүү!!!



1 comments:

Anonymous said...

hahahahhahah kokjilteiiin. daj zowolgoo bn aaaa. AMJILT sanaatai huuree

 
TNB | Distributed by Deluxe Templates